ЗӨВ ХҮН,
ЗӨВ ГАЗАРТ

Зан төлөв, чадамж, мэргэжил, ур чадварын тест, өөрийн үнэлгээ

Hire.mn нь хувь хүний зан төлөв, чадамж, мэргэжлийн мэдлэг, ажлын байрны төрөл бүрийн ур чадварыг шалгах зориулалттай тест, өөрийн үнэлгээний цогц платформ. Энэхүү платформыг хүний нөөцийн сургалт, судалгааны Аксиом Инк компаниас санаачлан их дээд сургуулийн багш нар болон бие даасан судлаач нартай хамтран 2024 оноос хойш хөгжүүлж байна.

Ажлын байрны сонгон шалгаруулалт
Хувь хүний сэтгэл зүйн байдлаа таньж ойлгох
Ажилтнуудын аттестатчилал
Ажлын байран дээрх зан төлөв
Оюутан залуучууд өөрийгөө үнэлэх
Ажлын байранд өөрийгөө бэлдэх

Үүсгэн байгуулагч

Б.Нандин-Эрдэнэ

Б.Нандин-Эрдэнэ

Үүсгэн байгуулагч

СЭЗИС болон Австралийн Үндэсний Их сургуульд Бизнесийн удирдлагын магистр, Маркетингийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Маркетинг, хүний нөөцийн салбарт багш, зөвлөх, судлаачаар 2003 оноос хойш ажиллаж байна.

Тест хөгжүүлэлтийн баг

Б.Үүрцайх

Б.Үүрцайх

Ахлах тест хөгжүүлэгч

АШУҮИС-д Хүний их эмч мэргэжил, АНУ-ын Вашингтоны Их сургуульд Олон улсын эрүүл мэнд судлал, Нийгмийн эрүүл мэнд судлал чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Нийгмийн эрүүл мэнд, биостатистик, эрүүл мэндийн систем, эрүүл мэндийн их өгөгдөл, хиймэл оюун ухаан/машин сургалт зэрэг чиглэлд судлаачаар 2015 оноос хойш ажиллаж байна.

А.Одгэрэл

А.Одгэрэл

Тест хөгжүүлэгч

СЭЗИС-д Бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Монголын мэргэшсэн нягтлан бодогч болон Аудитор зэрэгтэй. Санхүүгийн бүртгэл, санхүүгийн дунд шатны нягтлан бодох бүртгэл, тайлагнал, Зардал, өртгийн бүртгэл, Хөндлөнгийн болон дотоод аудитын чиглэлээр багш, зөвлөх, судлаачаар 2002 оноос хойш ажиллаж байна.

Д.Гэрэлмаа

Д.Гэрэлмаа

Тест хөгжүүлэгч

ЗХУ, Москва хотын Цахилгаан Холбооны Дээд сургуулийн магистр, Удирдлагын Академи удирдахуйн ухааны доктор зэрэгтэй. Хүний нөөц, байгууллагын зан төлөв, байгууллагын хөгжил, компаний засаглалийн чиглэлээр багш, зөвлөх, судлаачаар 1992 оноос хойш ажиллаж байна.

О.Зэсэмдорж

О.Зэсэмдорж

Тест хөгжүүлэгч

АШУҮИС-д Анагаах Ухааны Магистр, Японы Жичи Анагаах Ухааны Их Сургуулийн анагаах ухааны доктор зэрэгтэй.

Ц.Булган

Ц.Булган

Тест хөгжүүлэгч

СЭЗИС болон АНУ-ын Вашингтоны Их сургуульд Бизнесийн удирдлагын магистр, Боловсролын Удирдлага ба Бодлого судлалын магистрын зэрэг хамгаалсан. Байгууллагын зан төлөв, байгууллагын хөгжил, сэтгэл хөдлөлийн менежмент ба манлайлал, бүтээлч байдал ба инновац зэрэг чиглэлүүдээр багш, зөвлөх, судлаачаар 2005 оноос хойш ажиллаж байна.

Г.Нарантунгалаг

Г.Нарантунгалаг

Тест хөгжүүлэгч

СЭЗИС-д Бизнесийн удирдлагын магистр, докторант. Байгууллагын зан төлөв, ажлын байран дахь зохисгүй зан төлөв, хүний нөөцийн стратеги, ажайл менежмент, манлайлал, төслийн удирдлгага чиглэлүүдээр багш, зөвлөх, судлаачаар 2005 оноос хойш ажиллаж байна.

Б.Дэлгэрсайхан

Б.Дэлгэрсайхан

Тест хөгжүүлэгч

СЭЗИС болон АНУ-ын Деврай Их сургуульд Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлагын магистр, докторант. Mонголын мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй. Нягтлан бодогчдын мэргэжлийн ёс зүй, эрсдлийн удирдлага, дотоод аудит, удирдлагын бүртгэл, тогтвортой хөгжлийн тайлагнал чиглэлүүдээр багш, зөвлөх, судлаачаар 2012 оноос хойш ажиллаж байна.

Б.Батгэрэл

Б.Батгэрэл

Тест хөгжүүлэгч

АШУҮИС-ийг хүний их эмчээр төгссөн. Сэтгэцийн эмч болон сэтгэл засалч мэргэжил эзэмшсэн. Одоогоор Япон улсын Кансай Анагаах Ухааны Их Сургуульд сэтгэц судлалын чиглэлээр докторын сургалтад суралцаж байна.

С.Ишцэдэн

С.Ишцэдэн

Тест хөгжүүлэгч

МУИС-ийн Математикийн багш мэргэжлээр төгссөн. 1987 оноос хойш бакалаврын өдрийн хөтөлбөрийн оюутнуудын зөвлөх, хүмүүжүүлэгчээр ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан. Одоо СЭЗИС болон “Аксиом Инк” ХХК-ийн зөвлөх багш, сургагч багшаар ажиллаж байна.

Ш.Эрдэнэбуян

Ш.Эрдэнэбуян

Тест хөгжүүлэгч

Удирдлагын Хөгжлийн Институт-д Удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Бүтээмж ба чанарын удирдлага, Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент чиглэлүүдээр дэд профессороор, багш, зөвлөх, судлаачаар 1995 оноос хойш ажиллаж байна.

О.Алтанцаг

О.Алтанцаг

Төслийн зохицуулагч

СЭЗИС-д Бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөр төгссөн. 2019 оноос хойш судлаач, зохицуулагчаар ажиллаж байна.

Л.Золжаргал

Л.Золжаргал

Тест хөгжүүлэгч

АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр, Жонс Хопкинсийн Их Сургуулийг Нийгмийн эрүүл мэндийн магистр зэрэгтэйгээр тус тус дүүргэсэн. Одоогоор Вашингтоны Их сургуульд Эрүүл мэндийн мэдээлэл зүйн чиглэлээр докторын зэрэгт суралцаж байна. 2018 оноос хойш цахим эрүүл мэнд, эрүүл мэндийн мэдээлэл зүй, өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр Жонс Хопкинсийн Их Сургуулийн харъяа Тооцооллын анагаах ухааны институт (Johns Hopkins Institute for Computational Medicine), Вашингтоны Их Сургуулийн Олон улсын эрүүл мэндийн тэнхимийн харьяа Эрүүл мэндийн сургалт, боловсролын олон улсын төв (International Training and Education Center for Health) зэрэг байгууллагуудад судлаачаар ажиллаж байна.

Ц.Тамир

Ц.Тамир

Тест хөгжүүлэгч

Японы Хижияма их сургуулийг масс коммуникейшн мэргэжлээр төгссөн. Хуурамч мэдээллийн эсрэг Монголын анхны талбар болох FactCheck.mn-ийн үүсгэн байгуулагч.

Систем хөгжүүлэлтийн баг

Н.Саранчимэг

Н.Саранчимэг

Системийн шинжээч

СЭЗИС болон МУИС-д Мэдээллийн системийн бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. Системийн шинжилгээ, Бизнес процесс менежмент, чадамжид суурилсан боловсрол чиглэлээр багш, зөвлөх, судлаачаар 2011 оноос хойш ажиллаж байна.

Г.Эрдэнэцэцэг

Г.Эрдэнэцэцэг

Систем хөгжүүлэгч

СЭЗИС-д Мэдээллийн системийн бакалавр, Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Програм хангамж хөгжүүлэлт, Системийн шинжилгээ, Өгөгдлийн сангийн чиглэлээр хөгжүүлэгч, багш, судлаачаар 2012 оноос хойш ажиллаж байна.

М.Доржнямбуу

М.Доржнямбуу

Back-end хөгжүүлэгч

СЭЗИС-д Мэдээллийн системийн бакалаврын хөтөлбөр. Програм хангамжын back-end хөгжүүлэлт, Өгөгдлийн сангийн програмчлалын чиглэлээр ажиллаж байна.

А.Өсөхбаяр

А.Өсөхбаяр

Front-end хөгжүүлэгч

СЭЗИС-д Мэдээллийн системийн бакалаврын хөтөлбөр төгссөн. Програм хангамжын front-end, UX, UI хөгжүүлэлт, өгөгдлийн шинжилгээ чиглэлээр ажиллаж байна.

Hire logo
СЭЗИС, Б байр, 7-р давхар
Энхтайвны өргөн чөлөө-5, Баянзүрх дүүрэг
Улаанбаатар хот 13381
Тестүүд
Тестийн сан
Онцлох
Шинээр нэмэгдсэн
Эрэлттэй
Мэдлэгийн сан
Блог, зөвлөмжүүд
Нэр томьёоны тайлбар
Холбоос
Бидний тухай
Бидэнтэй холбогдох
Өгсөн тестүүд
Миний бүртгэл
Тусламж
Түгээмэл асуултууд
Үйлчилгээний нөхцөл
Нууцлалын бодлого
© 2025 Аксиом Инк ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Facebook iconInstagram iconLinkedIn icon